2012-05-17
Zubluguu
Ямарч мэргэжлийн хvнд сэтгэн бодох чадвар заавал хэрэгтэй байдаг. Гэхдээ сэтгэх чадварын тvвшин мэргэжил тус бvрт өөр өөр байна.Ер нь хvн өөрийнхөө сэтгэхvйг яаж хөгжvvлэх вэ? Яаж ухаалаг хурдан сэтгэдэг болох вэ?1. Хамгийн тvгээмэл зарчим бол: "Ухаантай байхыг хvсвэл ухаалаг асуулт тавьж, анхааралтай сонсч, тайван хариулж сур. Ярих хэлэх зvйлгvй бол заавал ярихын хэрэггvй" гэдэг.
2. Мэдлэг болон vйлдлийн нэгдлийг ухаан тодорхойлж байдаг. Оюуны хөдөлмөр хийхгvйгээр сэтгэх, хvч гаргахгvйгээр мэдлэг олж авах боломжгvйтэй адил мэдлэггvйгээр сэтгэхvй ч бас хөгжиж чадахгvй. Сэтгэхvйгээ хөгжvvлнэ гэдэг нь өөрийнхөө ухааныг мэдлэгээр дvvргэнэ гэсэн vг юм. Мэдлэгийн эх булагт сургууль, ном, сэтгvvл, радио, зурагт зэрэг олон зvйл багтана. Эдгээрээс бид хvрээлэн буй орчны юмс vзэгдлvvд, хvний vйл ажиллагааны олон талтай танилцаж, энэ тухай зохих мэдлэг олж авдаг.

3. Сэтгэхvй юуны тvрvvн асуултаас эхэлдэг. Хvн төрөлхтний ихэнх нээлт "Яагаад" гэдэг асуултын ачаар нээгдсэн байж ч болох юм. Өөрт учирч буй vйл явдал vзэгдлийн мөн чанарыг танихын тулд асуулт тавьж сур. Тэгээд vvндээ өнөөх хариултыг дандаа хайж, эрэл хийж бай. Нэгэн хэв маягийн бэлэн шийдвэрээр хэрэгжvvлж vр дvнд хvрч чадахгvй болсон vед сэтгэхvй идэвхждэг. Иймд аливаа юмс, vзэгдлийг тал бvрээс нь авч vзэх, ердийн юмнаас шинийг олж харах зэрэг чадварыг өөртөө төлөвшvvлэх нь сэтгэхvйг хөгжvvлэхэд тун чухал.

4. Юмс vзэгдлийн нийтлэг, илэрхий шинж тэмдэгvvдийг олж ажиглах чадвар нь хvний ой ухааны нийтлэг илрэл юм. Гэхдээ нэг хvний ажигласан зvйлийг нөгөө хvн тэр бvрий яг адилхан
олж хардаггvй. Ажиглаж буй зvйлийнхээ аль болох олон шинж тэмдэгийг тал талаас нь харан таниж чадаж буй хvний сэтгэхvй төдийчинээ боловсронгуй, төге төгәлдер, уян хатан байдаг.

5. Ач холбогдол, утгаараа ойролцоо ойлголтуудыг харьцуулж сурах нь сэтгэхvйг хөгжvvлэх бас нэг арга юм.
6. Сэтгэхvй ба хэл, сэтгэхvй ба ярих чадвар нь хоорондоо салшгvй уялдаатай. Ямарч санаа бодлыг vгээр хэлж, тайлбарлах замаар сэтгэхvйгээ хөгжvvлж болно. Гэхдээ vгээр илэрхийлэхдээ товч тодорхой өгvvлэх, илэрхийлэх чадварт суралц.
7. Бичгийн хэлийг идэвхтэй ашиглах нь сэтгэхvйг хөгжvvлэхэд бас тустай.
8. Уншсанаа чөлөөтэй ярих, маргаан хэлэлцvvлэгт оролцох, стандарт бус бvтээлч, сонин хачин асуултуудад оновчтой хариулан шийдэх зэрэг нь сэтгэхvйг хөгжvvлэх нэг гол нөхцлийг бvрдvvлдэг. Ер нь хvний vйл ажиллагаанаас хамгийн хvнд нь сэтгэхvйн vйл ажиллагаа байдаг. Иймд сэтгэх vйлдлийг хийхэд хувийн зохион байгууЛалт, анхааарал ой тогтоолт, ажигламтгай байдал, ажлын чадвар зэрэг олон зvйл шаардагддаг.
Бичсэн: Enkhzaya_88 | цаг: 13:01 | Сурагчдад өгөх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)