
Хөвгүүд ямар охидыг сонгодог гээч?
Хөвгүүд хэнийг сонгож найз охиноо болгодог вэ? Энэ асуултын хариуг мэдэхийг хүсэхгүй нэг ч охин байхгүй бизээ. Хөвгүүд хамгийн сайхан охидтой найзлахыг хүсдэг ч харин мөрөөдлийнхөө гүнжийг хайж яваа бол түүнд сайхан царайнаас илүү өөрийг нь хайрлаж өөрт нь үнэнч байх охиныг сонгодог гэнэ.
Хөвгүүдийн анхаарлыг юу хамгийн их татдаг вэ?
-Тэд найз охиноороо гайхуулах дуртай. Чи төгс төгөлдөр байвал тэр чамаар бахархах болно. Өөрөөр хэлбэл өөрийнхөө сайн хийж чаддаг зүйлээ харуулах хэрэгтэй.
-Бүх зүйл амархан байвал юу нь үнэ цэнэтэй гэж. Түүний хэлсэн болгоныг биелүүлж, гуйсан болгоныг зөвшөөрнө гэдэг утгагүй. Үгүй гэсэн хариулт чамайг үнэн сэтгэлээсээ сонирхож байгаа хөвгүүнийг хэзээ ч цааш нь түлхэхгүй гэдэгт итгэж болно оо.
Хөвгүүдийн хувьд төгс төгөлдөр охин гэж хэн бэ?
-Өөрийг нь үнэн сэтгэлээсээ хайрлаж түүнд итгэдэг байх
-Өөрийг нь хүндэлдэг, өөрийнх нь тухай сайнаар боддог охин
-Өөрийнх нь хайртай охин маш уян зөөлөн байх бөгөөд өөрийг нь юунд ч буруутгадаггүй байх
-Зөвхөн өөрт нь хайртай гэж түүнд итгэл бэлэглэдэг охин
-Төгс төгөлдөр охин хэзээ ч бүдүүлэг байдаггүй. Тэр тусмаа бохир заваан үг хэрэглэдэггүй.
-Төгс охин хэзээ ч бүр хэзээ ч хайртай хүнийхээ хажууд сээтэгнэж өөрийгөө хардуулах шалтаг гаргадаггүй.
-Найз хөвгүүнээ өөрийнхөө түшиг тулгуур гэж бодож хэрэг гарвал түүнээс тусламж гуйж чаддаг байх.
-Бие даасан өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ хааяа ч гэсэн гэнэн эрх охины дүрд тоглож чаддаг байх хэрэгтэй
Хөвгүүд охидын юунд дургүй вэ?
-Өөрийгөө үнэлдэггүй үргэлж би тийм ийм байна гэж зовлон тоочдог охид. Арчаа муутай охидод хэн ч сайхан ханддаггүй.
-Зарим охид хэтэрхий их сээтэгнэдэг. Энэ нь хөвгүүдэд өөрийнхөө талаар буруу ойлголт төрүүлдэг.
-Хөвгүүд хэтэрхий ажил хэрэгч, шунахай, тооцоотой охидыг тэвчдэггүй