
Бидний амьдарч бүй нийгэм ээж нарт үр хүүхдээ өсгөх, аав нарт гэр бүлээ тэжээх үүрэг өгч байгаа мэт. Гэтэл нэгэн сүдпаач аавтайгаа харилцах харилцаа нь хүүхдийг эрүүл чийрэг өсөхөд нөлөөлдөг гэдгийг баталжээ.
Олон жилийн уйгагүй сүдалгаанаас аавтайгаа харилцаа сайтай, дотно байдаг хүүхэд эрүүл чийрэг өсөхөөс гадна энэ харилцаа нь насанд хүрэхдээ бүсадтай харилцах харилцаанд ч бас шүүд нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан баталжээ. Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход төлөвшдөг байна.
Тиймээс сүудлаачид аав нарыг итгэл найдвар төрүүлэгч хэмээн томьёолжээ.
Энэ судалгааг нөгөө талаас буюу насанд хүрэгчдийн дүнд явуулж үзээд хариуд нь “Насанд хүрсэн эрэпгэй, эмэгтэй хүмүүс өөртөө итгэх итгэлгүй, зүрх зориггүй, дотоод сэтгэлээ нуудаг, ажил амьдралдаа амжилттай байж чаддаггүйн үучир нь ихэвчлэн бага насандаа аавтайгаа дотно сайхан харилцаатай байгаагүй, эсвэл огт харилцдаггүй байснаас болсон” гэж үзэж байна. Хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харилцах үедээ харуулж байдаг. Хайр, итгэлийгхангалттай амссанхүүхэдамжилттай, азжаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бүсад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг. Иймд аав нарт их үүрэг ноогддог.Тиймээс аав нар "“Ээж нь хүүхдээ өсгөхөд надаас илүү тохирно. Би материаллаг зүйлсээр хангахад илүүтэй анхаарах ёстой” гэсэн бодлоосоо ухрах хэрэггэй юм.
ААВУУД ОХИДТОЙГОО ЯМАР ХАРИЛЦААТАЙ БАЙХ НЬ ЗӨВ БЭ?
Охид ээжтэйгээ ямар ч их дотно байлаа гээд аавдаа таалагдах хүслээр, аавтайгаа хүваалцах зүйлсээр үргэлж дүүрэн байдаг онцлогтой. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэлийг зөвхөн аав нь л тэдэнд өгч чаддаг гэдгийг бүх аавууд мэддэг байх шаардпагатай. Амжилтыг ээж нь магтахаас илүү аав нь мэдсэн, урамшүүлах үг хэлсэн байх нь тэдэнд даль жигүүр ургуулж өгч байдаг нь батлагдсан. Тиймээс аавууд охидыг ээжид нь даатгаад хол хөндий, хахир хатуу харилцаж огтхон ч болохгүй. Ер нь аав нар хүүхдүүдтэйгээ харилцаа тогтоох нь хүйсээс шалтгаалан өөр өөр байдаг. Сэтгэл зүйч энэ ялгааг ингэж тайлбарлаж байна. “Эрэгтэй хүүхдүүд аавыгаа үлгэр дуурайл болгон үздэг үчраас, түүний зан ааш, уйл хөдлөл бүхнийг дуурайдаг. 4-5 наетай хүүхад аавынхаа сууж байгааг нь хүртэл дүүрайдаг. Шилжилтийн насны хүүхдүүд аавынхаа ааш авир, тэр ч байтугай уурлах байдлыг нь хүртэл дүүрайна. Эрэгтэй хүүхдүүдийн хүвьд аав нь ээжтэй нь харилцах харилцаа ирээдүйд эсрэг хүйстэндээ, эхнэртээ хандах хандлагад нөлөөлдөг. Ийм учраас эцэг хүн хүүгээ өөрөөс нь үлгэр дүүрайл авдгийг ухаарч, 'өөрийн зан ааш, дотоод ертөнцөө задпан шинжпэх хэрэгтэй.
ХҮҮХДЭД ЦАГ ГАРГАХ, ОЙР ДОТНО ХАРИАЦАХ ХЭЦҮҮ ЗҮЙЛ ҮҮ?
Сэтгэлзүйчдийн сүдалснаар ихэнх аавуудын хүвьд энэ асуудал амаргүй гэсэн хариулт өгөхөөр зүйл болохыг тогтоожээ. ХэчнээН их ажилтай, ядарсан байсан ч хүүхэдтэйгээ байх хэдхэн минутыг заавал гаргаж байхыг өөрийнхөө өдөр тутмын амьдралын нэг салшгүй хэсэг болгож хэвшүүлэх хэрэгтэй. Түүнээс биш ажлын ачаалалгүй үедээ, амралтаараа гэж хойшлүүлах хэрэггүй. Яг л оройд ирээд хүвцасаа хөнгөлж гэрийн хувцасаа өмсдөг шигээ заавал хийх зүйлээ болгоод үз.Олон цагийг биш хагас цагийг хүүхэдтэйгээ тоглох, ярилцахад зориулаад байвал харилцаанд өөрчлөлт гарч, заавал хийхээр төлөвлөсөн зүйл биш завгүй их ажлын хажүүгаар аяндаа хийхийг хүсдэг бас амралт, тайвширлыг өгдөг сайхан харилцаа болж хүвирна шүү дээ. Магадгүй, өндөр үнэтэй сургуульд явүүлж байгаагаас илүүтэй таны өдөр тутамд зарцуулж байгаа 30 минутаас хүүхэд өөртөө итгэлтэй байхыг, эорилго чиглэлтэй, зөв үзэл бодолтой, зөв сонирхол хоббитой хүн байхад суралцаж өсөх болно.
ЭЭЖҮҮД «ААВ БА ХҮҮХДИЙН ТОГЛОХ ЦАГИЙГ ГАРГАЖ ТУСЛААРАЙ
Олон ээж хүүхдээ аавтайгаа үлдээх, хамт байхыг зөвшөөрөхгүй байдаг гэж сэтгэл судлаачид үзжээ. Унагачихна, элдэв бүрүү зүйл харуулж үзүүлчих вий, хоорондоо таарамжгүй байх вий, хүүхдээ дутуу хайхрах вий гэх мэт олон шаптгаанаар зарим ээжүүд хүүхдээ аавтай нь үлдээхээс эмээдэг тал байдаг гэнэ. Гэтэл энэ нь хүүхдийг хэт өмчлөх, ааваас нь үүрэг хариүцлагыг булаах, хүүхдийг эцгийн хайр, халамж, нөлөөллөөр дутаах сөрөг хандлагатайг тэд анзаардаггүй. Нөгөө талаас хэвийн гэр бүлд ч гэсэн ээжүүд аавуудыг хүүхдэдээ цаг гаргаач гэж шаарддаг боловч хэрхэн дэмжихээ мэддэггуй тал бий. Энэ тохиолдолд аав-хүүхдийн нэг өдөр гэж долоо хоногийн нэг өдрийг тохирч болно. Манай гэр бүл хэвийн харилцаатай, аав хүүхдүүд хангалттай дотно байдаг гэж зарим нь бодож болох юм. Гэсэн ч ээжүүд аав хүүхдийн нэг өдрийг зориүд бий болгохыг зөвлөж байна. Аав хүүхдүүдийн хооронд дотно яриа. хамтдаа хийж үзэх зүйлс, түунээсээ бие биенийгээ таних гээд олон таатай нөлөөлөл бий болно. Дотно харилцаанд хязгаар гэж үгүй. Улам дотносох тусам гэр бүлийн уур амьсгалд сайнаар нөлөөлж байдаг.