2012-05-18
Zubluguu
Хэрхэн анхаарлаа сайн төвлөрүүлэх вэ
2012 оны 05 сарын 09 нд

Цээжлэхэд хүнд хэцүү онолын асуултууд таныг зовоож байна уу?

Тэгвэл анхаарлаа сайн төвлөрүүлснээр та бэрхшээлээ хялбархан даваад гарчихна. Бидний ихэнхид л ийм байдал тоиолддог шүү дээ, үнэхээр хийх ёстой гэдгийг мэдсэн хэдий ч анхаарал сайн төвлөрдөггүй. Энэ үед яахаа ч мэдэхгүй дэмий суухаар доорх алхмуудыг дарааллуулан хийгээрэй.
Алхмууд.
Алхам 1.
Өөрийн гүйцэтгэх гэж байгаа даалгавраа чимээгүй орчинд хийх нь үр дүнтэй.
Алхам 2.
Өрөөний хэвийн температуртай /хэт хүйтэн биш хэт халуун биш/ аяга ус уу.
Алхам 3.
Одоо өөрт тань харагдахуйц жижиг цэгийг ханан дээр зур. Энэ цэг рүүгээ 60-70 секунд тасралтгүй анхаарлаа хандуулан ширтээрэй.
Алхам 4.
Цэг рүүгээ ширтэж байх хугацаандаа урт амьсгаа ав, хэсэг хугацааны дараа буюу цэгээс хараагаа салгахдаа мөн давтан уртаар амьсгаа аваарай.
Алхам 5.
Энэ алхмуудыг хийсний дараа таны анхаарал тань сайтар тогтсон байх ба аливаа даалгаврыг хийхэд илүү хялбар болно.
Зөвлөгөө:
- Анхаарлаа төвлөрүүлэх дасгалыг хичээлээ хийхээсээ яг өмнө хий
- Хэтэрхий том цэг зурах хэрэггүй
- Цэгээ нүдэнд харагдахуйц жижиг зур, хэрхэн зурахад бүү санаагаа зовоо.Харандаа, тосон будаг зэрэг дараа нь арилж болохуйц материал ашигла.
- Дасгалын үргэлжлэх хугацааг цагаас цагт нэмэгдүүлж бай.
Туршаад үзээрэй!


Бичсэн: Enkhzaya_88 | цаг: 11:01 | Сурагчдад өгөх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)