Элдэв чулууны ид шид
2012 оны 04 сарын 20 нд

Цахиур
Энэ ертөнцийн хамгийн хатуу бөх бодис цахиур чулуу гэх. Харин нэр хийгээд бэлгэдлийн утгыг нь нэг их мэддэггүй, тоодоггүй байжээ.
'Энэ нь оюуны хөдөлмөр эрхэлдэг, ачаалалтай ажилладаг хүмүүст тустай гэнэ. Биедээ цахиур авч явбал н саад тотгорыг даван гарах, хүнд нөхцөлд барьц алддаггүй байх онцлогтой юм байна. Өөрөөр хэлбэл, цахиур зүүвэл л хүч чадалтай болно гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь, усанд багахан цахиур хийхэд маш тунгалаг болдог аж. Чулуунууд байгаль дэлхийн анхны бүтээгдэхүүн тул нар, салхи, хурд өртсөөр энерги хамгийн их хуримтлуулдаг эд юм байна.
Маргад
Маргадыг монголчууд саа өвчнийг анагаадаг гэх. Адыг ү дардаг гэх тул мэрэг төлөг тавихдаа хажуудаа байлгаж мэрэг, төлгөө мэргэн болгодог байжээ. Маргадыг хараад ухаан бодол сэргэдэг, тайвширч уужирдаг төдийгүй зүүвэл сэтгэлээр унах тухай ойлголт ч үгүй болдог юм байна. ү. Эвгүй зүүд, нойргүйдлээс ч сэргийлдэг давхар шидтэй м гэлцмой.
Мана
Газар хөдлөх үед амь авардаг гэх цорын ганц чулуу эн юм.Хүнээс аливааг хүсэх, гуйхад тустай. Өргөдөл хүсэлт гаргах үедээ манан хөөрөг өвөртөлж явдаг нь ийм учиртай. Цус тогтоох чанартай. Мен сааг арилгах увдистай ажээ.
Ад зэтгэрийг ч дардаг гэх.
Цэхэр мана
Үе мөчөөр хатгах, тахир дутуу болохоос хамгаална. Уушгины цусан хатгаанаас ч сэргийлдэг онцлогтой.
Бадмаараг
Улаан эрдэнэ хэмээн алдаршсан бөгөөд аливаа эмгэг бүрт, ялангуяа сэтгэл мэдрэлийн эмгэгийгэдгээдэгчулуу билээ.
Очир эрдэнэ/алмааз/
Эрдэнийн чулуудын хаанаар тодорсон чулуу. Асар их үнэт чулуу ч гэсэн болно. Итгэл, хүчний бэлгэ тэмдэг болдог онцгой шинж чанартай гэж байгаа. Аянганаас хамгаалж, тулгар эхийг хүндрэлгүй төрүүлдгээрээ алдартай. Хүнийг төлөвшүүлдэг ч гэлццэг. Т айвшруулах үйлчилгээ нь ч гоц ажээ.
Биндэрья
Уур хилэнг дарах увдистай цөөн чулууны нэг. Нүдний хараа сайжруулах чанар нь онцгой. Жолооч нарын кабинд явах ёстой чулуу ч гэдэг. Аваар, ослоос сэргийлдэг гэдэг нь хараа сайжруулдаг, хамгаалдгийнх биз.
Хаш
Бөөр, элэгний халуун өвчнийг анагаадаг.
Молор
Эр хүнд цэлмэг ухаан, эм хүнд үр хүүхэд заяахыг бэлгэддэг. Уур хилэн, хүсэл тачаалыг номхотгодгоороо агуу чулуу.
Болор
Үнэнч хайрын бэлгэ тэмдэг болсон эрдэнийн чулуу. Нарны хордлогоос сэргийлж, нүдний хараа муудахаас хамгаалдаг. Иймээс ч болор шил эрэлт ихтэй. Ийм шилийг ч үйлдвэрлэх нь элбэг билээ. Усан, утаат, цагаан болороор нүдээ илбэл хараа сайжруулахаас гадна ягаан болор согтох, хордохоос ч хамгаалдгийг хүмүүс эрт дээрээс мэдэх болжээ. Сэвх, үрчлээнээс ч сэргийлдэг нь үнэн. Сайн үйл, саруул ухаан заяадаг чулуу гэдэг ажгуу.
Оюу
Усны үер, аянга цахилгааны аюулыгзайлуулдаг шидэт чулуу. Зүрхний өвчин тусахаас сэргийлдэг гэлцэх нь бий.
Анар
Улаан анарыг элэг, дэлүүний өвчинд, хүрэнг нь хорт эмгэг анагаахад, бусдыг нь бузар арилгах, дом засал үйлдэхэд хэрэглэдэг.
Хув
Нүдний цагаа арилгадаг. Нялх хүүхдэд ээлтэй, хэл амнаас хамгаалдаг. Сайн нойрсуулдаг. Зарим оронд зүрхний өвчин, цус алдахад хэрэглэхээс гадна эмэгтэйчүүд зүүвэл хөнгөн амарждаг.
Гартаам
Хөхний хавдар, хатиг зэргийг анагаахад тустай. Ялангуяа есөн нүд бүхий толботой гартаам сааг амархан эдгээдэг. Элдэв чулууны ид шидээс товчхон дурдахад ийм бөлгөө.