
Канадын Монреалийн их сургуулийн сэтгэл судлаачдын үзэж буйгаар, эцэг, эхийн хатуу гараар хүмүүжсэн хүүхэд хэтдээ сандрамтгай, бүрэг болох зэрэг сэтгэцийн хувьд хэвийн бус болдог гэж glasnarodu.com сайтад мэдээлжээ.
Гэр бүл доторх хатуу ширүүн уур амьсгал, хэтэрхий хатуу шаардлага тавих, тэрчлэн зодож жанчих нь хүүхдийн сэтгэл зүйд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг ажээ. Хүүхдийг хэрхэн хүмүүжүүлснээс тархины бүтэц, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг мэргэжилтнүүд судлаад тийм дүгнэлт хийсэн байна.
Судалгаанд 12-17 насны 120 хүүхэд оролцжээ. Эмч нар хүүхдүүдийн тархины томографийн зургийг гэр бүл дотор нь тавьдаг хатуу чанга шаардлагаас үүдэлтэй айдас, түгшүүрийн шинж тэмдэгтэй нь харьцуулан судалсан байна. Тэгээд эцэг, эхийн хэт хатуу шаардлага хүүхдийн сэтгэл зүйд хортой бөгөөд том болох тусам айж, түгших зэрэг сэтгэцийн хямралын архаг хэлбэрүүдэд хүүхдэд илэрдэг болохыг эмч нар нотолжээ.