2012-05-23
Zuvluguu /suragchdad/
Дэйл Карнеги –“Сэтгэл зовнихоо больж амар жимэр аж төрөх ур чадвар”

Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг хэмээх номын зохиогч бүсгүйчүүд бидэнд сэтгэл зовних “өвчин”-өөсөө хамгийн түрүүнд салах ёстой гэж зөвлөсөн байдаг. Тэгвэл одоо энэхүү өвчинг хэрхэн анагаах талаар алдарт Дейл Карнеги хэрхэн сургасныг таалан болгоо авхай минь.

Юуны өмнө зөвхөн өнөөдрийнхөө орон зайд амьдарч сур. Өчигдөр бол түүх, маргааш гэдэг нууц, харин өнөөдөр бол бэлэг. Өөрийнхөө амьдралыг элсэн цагтай зүйрлүүлэн бодох хэрэгтэй. Элсэн цагийн дээд хэсэгт байгаа олон мянган элсэн ширхэг хоёр хэсгийг холбосон нарийн хоолойгоор нэг нэгээрээ цувран гоождог. Харин үүнийг хэн нэгэн өөрчилж нэг тодорхой хугацаанд нэгээс илүү элс урсдаг болгочихвол элсэн цаг эвдэрнэ. Та бидний амьдрал яг л үүнтэй адил. Бид өглөө сэрэх бүрт тэр өдөрт хийх ёстой үй түмэн ажил хүлээж байдаг. Хэрэв бид түүнийг нэг нэгээр нь тодорхой хугацаанд элсэн цаг шиг гүйцэтгэхгүй бол бид өөрсдийн сэтгэл санаа болон бие махбодийг эвдэх болно. Амьдралынхаа элсэн цагаас нэг дор олон элс урсгахыг бүү шаард.

Нэгж хугацаанд нэг элсний ширхэг....

Өөрийгөө өнгөрсөн ирээдүйгээс БАТ тусгаарлаад яг одоод амьдарч сурах хэрэгтэй. Амьдралын гоо үзэсгэлэн, цор ганц үнэн нь зөвхөн ӨНӨӨДӨР. Ирээдүй хоосон, өнгөрсөн ч бас өнгөрчихсөн учраас мөн чанартаа хоосон. Тиймээс ирээдүйд санаа зовон, гиюүрэх нь, өнгөрсөнд харамсч, түүхэн дундаа амьдрах нь өнөөдрийн ажлыг хойш тавих, элсэн цагаа эвдлэхээс өөр юунд ч хүргэхгүй. Сэтгэлийн зовнил гэдэг бол хүнийг дотроос нь идэх хорхой мэт үйлчилдэг. Та түүнийг дэмий хоосон шаналалаар тэжээн тэтгэж байдаг. Тэгвэл үүнийг эмчлэх томьёог хамт сурцгаая.

• Юуны өмнө бодит байдлыг цэгнэж үзээд үүнээс дор, байж болох хамгийн муу нөхцөл байдал юу ч байж болох талаар бод.
• Хамгийн муу тохиолдолтой ч эвлэрэхэд бэлэн бай.
• Харин одоо тайвшраад энэ байдлыг сайжруулахад бүх боломж бололцоогоо зориулах хэрэгтэй.

Сая сая хүмүүс хамгийн муу нөхцөл байдалтай эвлэрэн, түүнийг өөрчлөхийн төлөө тэмцэж сураагүйгээс зовж байдаг юм шүү. Гэтэл сэтгэл зовнисноос болж нөхөж баршгүй уршигт хүрдгийг ямагт санаж явах хэрэгтэй. Юуны түрүүнд сэтгэл санаа дараа нь бие махбодь гундан доройтох болно. Үүнээс ч аюултай зүйл илүү бодитой зүйл санааг чинь зовоож байна уу? Дээрх арга ч тус болохгүй гэж бодож байвал энэ нөхцөл байдалд дараах зарчмыг баримталснаар сэтгэл зовнилынхоо ериэд хувийг давж болох юм.

• Сэтгэл зовоосон асуудлаа бодитоор тусган бичих
• Юу хийх хэрэгтэй талаараа бодох
• Яг юу хийхээ шийдэх
• Гаргасан шийдээ тэр дор нь хэрэгжүүл

Үргэлж сэтгэл нь зовнидог хүмүүсийн тал хувь нь тэр асуудлынхаа талаар тодорхой мэдээлэлгүйдээ тийм байдалд ордог. Ер нь хүн мэдэхгүй юмнаасаа л үргэлж айж байдаг шүү дээ. Гэсэн ч хамгийн чухал нь асуудлыг шийдэхийн тулд тодорхой үйл ажиллагаа хэрэгтэй. Хэрэв гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж тодорхой үйл ажиллагаа явуулахгүй бол мэдээ баримт цуглуулан дүгнэж цэгнэх нь ёроолгүй саваар ус хутгахтай л адил бүх зүйл үр дүнгүй, эрч хүчээ дэмий үрсэн хэрэг болох болно.

Сэтгэлийн зовнилоос хагацах хамгийн гол арга бол завгүй байх юм. Яагаад гэвэл хүн хийж буй зүйлдээ оюун ухаанаа зориулдаг. Харин хүн нэг хоромд 2 зүйлийг зэрэг бодож чаддаггүй учраас ажил хийж, анхаарлаа төвлөрүүлэнгээ сэтгэлээ зовоож чаддаггүй. Жишээ нь яг нэг зэрэг дуртай хоолоо бодонгоо, маргааш хийх ажлаа төлөвлөх гээд үздээ. Нэг зэрэг биш нэг нэгээр нь бодож байгаагаа анзаарсан уу? Одоо хэлэх гэсэн санааг минь ойлгосон гэж найдаж байна. Ямар нэг зүйл, таны засч нөлөөлж, өөрчилж чадахааргүй зүйл санааг чинь зовоож байгаа бол зүгээр л ажиллаад бай. Ядраад ирэхээр нойр хоолонд ч сайжирч ирдэгийг батлах олон ч бодит түүхүүд бий.

Сэтгэлийн зовиур бухимдал, уур гомдлын хамгийн гол шалтгаануудын нэг нь хүн өөртөө болон бусаддаа хязгаар тавьж чаддаггүйд учир байдаг. Жишээ нь та хүн хүлээх дургүй бол болзоот хүндээ 10 минутаас илүү хүлээж чадахгүй гэдгээ, түүнээс удвал дараагийн ажлаа бодно гэдгээ ч хэлээд үзээрэй. Харин 10 минут болсон бол ахиад хүлээж суулгүй яваад өгөхөд хангалттай. Мөн үүнээс гадна хүнийг хайрлахдаа ч бас түүний төлөө юу юуг зориулж чадахаа, бас түүний төлөө юунаас татгалзаж чадахаа тодорхой байлгах тусмаа харилцаа чинь амар хялбар болох болно. Түүнээс ч бас яг юу хүсэхээ тодорхой байлга. Өөрөөр хэлвэл хязгаар тавь. Болзоондоо 30 минутаас хэтэрсэн тохиолдолд тэр болзоо цуцлагдана. Би түүний төлөө хараал хэлдэг зуршлаасаа татгалзаж чадах ч солонгос киноны хоббигоо орхиж чадахгүй гэхчилэн хязгаараа та 2 тодорхой болгох гээд үзээрэй. Гэр бүл болтол дотно харилцаатай бол хязгаараа тодорхой болгоход бүр илүү амар байж ч болох юм. Энэ мэтчилэн хайр дурлалын төдийгүй, ажил алба, найз нөхөд гээд олон хүрээний асуудалд хязгаар тавьж өгснөөр өөрийгөө амархан бухимдуулахгүй, дэмий зүйлд стрессдэхгүй байх давуу талтай.

Ер нь сэтгэлийн зовиур, шаналгаа нь та өөрөө аливаа асуудалд хэрхэн хандахаас шалтгаалж байдаг. Таны амьдралд үүсч буй бүх асуудлын 10% нь л зайлшгүй тохиолдсон асуудлууд байдаг бол үлдсэн 90% нь та асуудлыг хэрхэн хүлээж авч хариу үйлдэл үзүүлснээс шалтгаалж байдаг. Иймээс та өөрөө өөрийгөө сэтгэлийн зовиур шаналгаа хэмээх торноос суллан өөрөө өөртөө амар амгалан эрх чөлөөг олгож чадна гэдийг сайн ойлгох хэрэгтэй.


Бичсэн: Enkhzaya_88 | цаг: 10:54 | Сурагчдад өгөх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)